story-image

ЭРХЭМ ЗОРИЛГО

Сурагчиддаа суурь боловсролыг стандартын дагуу олгохын зэрэгцээ авьяаслаг сурагчдыг нээн хөгжүүлж хөгжим бүжгийн урлагийг таниулан, англи солонгос хэлээр гүнзгийрүүлэн суралцуулж, бие даан суралцах хөгжих чадвартай бие хүн болгож өсгөх нь  бидний эрхэм зорилго оршино. 

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Сургалтын орчин

Манай сургууль нь тав тухтай суралцах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөхийн тулд үндсэн анги танхим, болон хөгжмийн өрөө, биеийн тамирын заал, англи солонгос хэлний танхим, гадаа сагсны талбай, хоолны заал, зэргийг сүүлийн үеийн техник хэрэгслээр бүрэн хангасан. Мөн хүүхдийн эрүүл ахуйд тохирсон бие засах өрөө, угаалтуур, шүршүүр зэргийг стандартын дагуу байрлуулж өгсөн.

Дашрамд дурдахад тун удахгүй олон улсын стандартад нийцсэн 700 хүүхдийн хүчин чадал бүхий сургууль, цэцэрлэгийн байртай болохоор барилгын ажлаа эхлүүлээд байна.

 

Сургуулийн орчин 

Солонгос, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Сейнт Поул бага сургууль нь 1998 оноос  сургалтын төвөөр үйл ажилгаагаагаа явуулж эхэлсэн  бөгөөд Солонгос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бага сургууль болон өргөжин  сургалт, хүмүүжлийн ажил явуулж байна. Энэ хугацаанд манай сургуулииас 216 хүүхэд бага боловсрол эзэмшиж төгсжээ.

 Бид монгол улсын боловсролын стандартын дагуу цөм хөтөлбөрөөр сургалтаа явуулахын зэрэгцээ нэмэлтээр хүүхэд хөгжлийн  дугуйлангууд болон өдөр өнжүүлэх төвийг сургуулийнхаа дэргэд ажлуулдагаараа онцлогтой юм.