Мэргэжлийн ур чадвартай багш нар

Дадлага туршлагатай, багшлах эрхтэй, мэргэжлийн чадварлаг монгол болон гадаад багш нар ажиллаж ангийнхаа хүүхдүүдийг хөгжүүлэхэд бүрэн анхаарч ажиллаж байна.

Нийгэмд бие даах чадварыг эзэмшүүлдэг

Хүнтэй харилцах, ахмадаа хүндлэх, дүү нартаа зааж сургах, мэндлэх ёс, монгол зан заншлыг тусгай хөтөлбөрөөр сургадаг.

Хүүхэд хөгжлийн тусгай дугуйлангууд

Энэ хичээлийн жилд уран зураг, лаа хийх, шатар даам, бүжиг, аэробекийн дугуйлангууд хичээллэхээр бэлтгэлээ хангаад байна.

  • Та хүүхдээ сургуульд нь 08:00-17:00 хооронд байлгаж аюулгүй цэвэр тухтай орчинд амт чанартай хоол ундаар үйлчлүүлэн тав тухтай суралцах боломжийг олгосноор таны хүүхэд ядрахгүйгээр хичээлээ хийж өөрийгөө хөгжүүлэх ба та ч мөн адил санаа зовох зүйлгүйгээр ажил төрлөө амжуулах боломжтой болж байгаа юм.
  • Нэг ангид 20-25 сурагчтай тул та хүссэн үедээ ангийн багштай нь ярилцаж хүүхдийнхээ тухай зөвлөлдөж хэт олон хүүхэдтэйгээс үүдэн гардаг хичээлийн хэрэгсэл, хувцас хунараа алдах, ангийнхандаа дээрэлхүүлж гадуурхагдах гэх мэт таагүй зүйлсээс хүүхдээ хамгаалж чадна.